Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

 

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь боловсрол, хууль зүй судлалын дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний ууган, нэр хүндтэй, тэргүүлэх сургууль билээ. Сургуулийнхаа тухайн Танд танилцуулж байгаадаа сэтгэл нэн таатай байна.

Манай сургуулийн үнэт зүйл нь түүхэн уламжлал – шинэчлэл, академик эрх чөлөө, профессор – багш, ажилтнууд, үе үеийн төгсөгчид, оюутан залуучууд эдгээрийн эргэх холбоо болно. Хууль зүйн сургуулийн эрхэм зорилго нь хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх төв байж, эрдэм мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвараар манлайлах, хууль, шударга ёсыг сахин биелүүлэх, мэргэжлийн өндөр ур чадварааар манлайлах, хууль, шударга ёсыг сахин биелүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй дотоодод төдийгүй олон улсад өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Тус сургуулийг төгсөгчид нь хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль ёсыг тогтоон бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энэ дашрамд зориуд тэмдэглэн хэлэхэд нэн бахархалтай байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад профессор, багш, ажилтнууд тэдний үйл хэргийг үргэжлүүлэн ажиллаж байгаа эрдэмтэн, багш, ажилтан, нийт оюутан, төгсөгч та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

       МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал                 Доктор (Ph.D)., профессор Ж.Эрдэнэбулган