Ажилтнууд

Түвдэндэмид Зулбадам

Оюутанд үйлчлэх мэргэжилтэн

Түвдэндэмидийн Зулбадам нь 1980 онд Улаанбаатар хотноо төрсөн. Ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, улмаар 1988 онд нийслэлийн 10 жилийн 83-р дунд сургуульд элсэн орж 1998 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

2001-2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын харилцааны мэргэжилээр бакалавр зэрэгтэй төгссөн.

2004-2006 онд ИБУИНВУ-д англи хэл, 2009-2010 онд олон улсын оюутан солилцоогоор БНХАУ-ын Тиажинь хотын багшийн их сургуульд хятад хэлний чиглэлээр тус тус суралцсан.

2006-2011 онд МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэн, 2011-2014 онд МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвд мэргэжилтэн, 2014-2016 онд МУИС-ийн ШУС-ийн Сургалтын албанд мэргэжилтэн, 2016 оны 9 дүгээр сараас МУИС-ийн ХЗС-ийн Сургалтын албанд мэргэжилтнээр тус тус ажиллаж байна.

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-17, МУИС, 3Б байр

206

77307730

zuldabam@num.edu.mn

Боловсрол

2006 онд Монгол Улсын Их Сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Чиг үүрэг

  • Оюутны хичээлд бүртгүүлэх үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу зохион байгуулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Багшийн сургалтын ажлын ачаалал, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах, мэдээллийг нэгтгэх, багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Багшийн заах арга, ёс зүй, харилцаа, зааж буй хичээл, сургалтын орчны талаар оюутнаас санал асуулга авах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
  • Сургалтын анги, танхимын ашиглалтын асуудлыг хариуцах

Ажилласан байдал:

2006-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст Гадаад оюутны асуудал болон оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн

2011-2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Оюутанд үйлчлэх төвд Гадаад оюутны асуудал болон оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн

2014-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сургалтын албанд Гадаад оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн

2016 оны 9 дүгээр сараас Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албанд мэргэжилтэн

Гадаад хэл: Англи хэл, Орос хэл, Хятад хэл