Эрх зүй, төрийн онол,түүхийн тэнхимийн танилцуулга

 

“Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхим”-ийг МУИС-ийн захирлын 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 193 тоот тушаалаар байгуулав.

Тэнхим арван хоёр профессор, багштай. Тэнхимийн эрхлэгчээр МУИС-ийн ХЗС-ийн дэд захирал, МУИС-ийн тэргүүлэх профессор, Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) Н.Лүндэндорж ажилладаг.

Тус тэнхим Бакалаврийн сургалтанд:Төрийн онол, Монголын төр эрх зүйн түүх, Дэлхийн эрх зүйн түүх, Эрх зүйн онол, Эрх зүйн социологи, Эрх зүйн философи, Харьцуулсан эрх зүй, Хуульчийн мэргэжлийн ёс зүй, Мэдээллийн технологи

Магистрын сургалтанд: Төр, эрх зүйн болон улс төрийн онол, Мэдээллийн технологи, систем, Эрх зүйн онолуудын харьцуулсан судлал, Харьцуулсан эрх зүй (иргэнлэг ба нийтлэг эрх зүй), Эрх зүйт ёсны зарчмууд, Үндсэн эрхийг хамгаалах механизм, Иргэний нийгэм ба төр, Нийтийн болон хувийн эрх зүйн философийн үндэс, Монголын төр, эрх зүйн сэтгэлгээ: хөгжил, хувьсал, Монголын хууль цаазын түүх судлал, Европын эрх зүйн түүх, Эрх зүйн социологи-II.

Докторын сургалтанд: Төр, эрх зүйн онол, түүхийн асуудлууд, Эрх зүйн философийн орчин үеийн асуудлууд,Эрх зүй судлалын орчин үеийн асуудал, Улс төр, эрх зүйн сэтгэлгээний харьцуулсан судлал, Үндсэн хуульт ёсны суурь зарчмууд, Монголын үндэсний эрх зүйн тогтолцоо, Эрх мэдэл хуваарилах онол, Монголын хууль цаазын сурвалж судлал, Нийтийн эрх зүйн философийн асуудал, Хувийн эрх зүйн философийн асуудал, Эрх зүй ба хөгжил, Эрх зүйн соёл зэрэг хичээлийг хариуцаж, сургалт, судалгааны ажлыг удирддаг. 

Тэнхимийн судалгааны онолын үндсэн хэлбэр нь профеесор, багш, судлаачдын дунд явуулдаг судалгааны семинар юм. Судалгааны семинар нь шүүн хэлэлцэх эрэл хайгуул хийх, хамтарч хөгжих арга болж байна.      

Тэнхимийн судалгааны ажлын үндсэн чиглэл нь Эрх зүй судлалын ерөнхий онолын асуудлуудыг хамардаг.

Тэнхим нь дээрх чиглэлүүдээр Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Уб., 2002, Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний зарим асуудал (Хамтын бүтээл) Уб., 2002, Эрх зүйн судлалын удиртгал (Хамтын бүтээл) Уб., 2002, Төрийн онол (Сурах бичиг) Уб., 2005, 2008, Эрх зүй судлал: философи, онол Уб.,2011, Эрх зүйн социологи Уб., 2002, 2003,  Ромын эрх  зүй (Сурах бичиг) Уб.,1999, 2002, Эрх зүйн философи гарын авлага (Хамтын бүтээл) Уб., 2013, Эзэн богд Чингис хааны Их засаг Уб., 1995, Монгол цаазын бичиг (харьцуулсан судалгаа) Уб., 2001, Парламент Уб.,2001, Парламентат ёс (Хамтын бүтээл) Уб.,2005, зэрэг голлох бүтээлүүдийг гаргасан. 

 

 

Тэнхимийн бүрэлдэхүүн:

 Тэргүүлэх Профессор, Sc.D

Нанзаддоржийн Лүндэндорж. 1985 онд МУИС-ийн философийн анги, 1993 онд ОХУ-ын Удирдлагын Академийн аспирантур, 1997 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн.    1993 онд Москва хотноо “Иргэнлэг ёс төлөвших нийгэм, философийн шинжилгээ” сэдвээр гүн ухааны докторын зэрэг, 2002 онд  “Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Төр, эрх зүйн онол, эрх зүйн философи, монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний асуудлаар судалгааны ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд  “Төрийн онол” “Иргэний нийгэм-Эрх зүйн үндэс”, магистрантурт “Төр, эрх зүйн болон улс төрийн онол”, докторантурт “Төр, эрх зүйн онол, түүхийн асуудлууд” хичээлээр лекц уншдаг. 

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

\

Зөвлөх профессор, Ph.D

Ишийн Дашням. 1971 онд МУИС-ийн түүхийн анги, 1989-1990 онд Ломоносовын нэрэмжит Москва хотын Улсын Их Сургуулийн докторантур, ЗХУ-д Комсомолын төв сургуулийг төгссөн.  Зөвлөх профессор, МУИС-ийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D). 1978 онд хууль зүйн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 1998 онд “ Монгол оронд дундад үеийн эрх зүйг халж шинэ үеийн эрх зүйн тогтолцоо бүрэлдэж тогтсон нь” /1921-1940/ сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, монголын төр, эрх зүйн түүхийн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг.

Докторантурын сургалтанд “Төр, эрх зүйн онол, түүхийн асуудлууд” лекц уншдаг.

E-mail:dashnyam_i@num.edu.mn

 

Профессор, Ph.D

Рэнцэнгийн Уранбилэг. 1978 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн хуулийн факультетийг төгссөн. МУИС-ийн профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D). 1995 онд “Хүн амын эрх зүйн ухамсар төлөвших зарим асуудалд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, эрх зүйн онол, эрх зүйн социологийн чиглэлээр дагнан судалгааны ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Эрх зүйн социологи”, магистрантурт “Эрх зүйн социологи” /сонгон/, докторантурт “Эрх зүйн философи, социологийн орчин үеийн асуудлууд”, “Төр, эрх зүйн онол, түүхийн асуудлууд” хичээлээр лекц уншдаг.

E-mail: Uranbileg@num.edu.mn

 

Профессор, Ph.D

Хаянхярваагийн Сэлэнгэ. 1981 онд Ташкентын Их сургуулийн хуулийн анги төгссөн. МУИС-ийн профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D). 2003 онд “XIII-р зууны Монголын төр, эрх зүйн үзэл санаа түүний үнэт зүйл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, монголын төр, эрх зүйн сэтгэлгээний уламжлал, шинэчлэлийн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Эрх зүйн философи”, “Ромын эрх зүй”, докторантурт “Эрх зүйн философи, социологийн орчин үеийн асуудлууд” хичээлээр лекц уншдаг.

E-mail: selenge_kh@num.edu.mn

 

Профессор, Ph.D

Батсүхийн Баярсайхан. 1995 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн. МУИС-ийн профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D).  2004 онд “Монгол цаазын бичиг”-т хийсэн эрх зүйн судалгаа сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, монголын төр, эрх зүйн түүх, түүхэн судалгааны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Бакалаврын сургалтанд “Монголын төр, эрх зүйн түүх”, магистрантурт “Монголын төр, эрх зүйн түүхийн сурвалж судлал”, докторантурт “Төр, эрх зүйн онол түүхийн орчин үеийн асуудал” хичээлээр лекц уншдаг.

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. .

 

Профессор, Ph.D

Одонхүүгийн Мөнхсайхан. 2005 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн. МУИС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D).  2008 онд Япон улсын Нагоя Их сургуульд магистрын зэрэг, 2011 онд Япон улсын Нагоя Их сургуульд “Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалсан. Төр, эрх зүйн болон улс төрийн онол, Үндсэн хуулийн эрх зүйн онол, Хуульчийн мэргэжлийн ёс зүй чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Бакалаврын сургалтанд “Хуульчийн мэргэжлийн ёс зүй,” “Төр, захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээ I”, магистрантурт “Төр, эрх зүйн болон улс төрийн онол” хичээлээр лекц уншиж, семинар ордог.                                                                                                        

E-mail: munkhsaikhan_o@num.edu.mn.

 

Ахлах Багш, LL.M

Цэдэндамбын Хүрэл-Очир. 1994 онд МУИС-ийн математикийн сургууль, 2000 онд МУИС-ийн ХЗС, 2002-2003 онд Лондон хотын Edgware Academy-ийг төгссөн. МУИС-ийн ахлах багш, математикийн ухааны магистр (Sc.M). МУИС-ийн докторант. Эрх зүйн информатик, Мэдээллийн эрх зүй, Интернэтийн эрх зүйн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Компьютерийн хэрэглээ”, магистрантурт “Компьютерийн хэрэглээ” хичээлийг заадаг.

E-mail: khurel_ochir@num.edu.mn

 

Ахлах Багш, LL.M

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин. 1998 онд МУИС-ийн ХЗС төгссөн. 1999 онд МУИС-ийн ХЗС-ийн магистрантурын сургалтыг дүүргэсэн.  МУИС-ийн багш, хууль зүйн магистр (LL.M). МУИС-ийн докторант. Үндсэн хууль, харьцуулсан эрх зүйн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Харьцуулсан эрх зүй”

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

Ахлах Багш, LL.M

Лувсандоржийн Өлзийсайхан. 1998 онд МУИС-ийн ХЗС төгссөн. 1999 онд МУИС-ийн ХЗС-ийн магистрантурын сургалтыг дүүргэсэн.  МУИС-ийн багш, хууль зүйн магистр (LL.M). МУИС-ийн докторант. Эрх зүйн онол, парламентийн эрх зүйн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Эрх зүйн онол”  хичээлээр лекц уншдаг. 

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

Багш, LL.M

Чадраабалын Өнөрбаяр. 2002 онд Шихихутуг дээд сургууль төгссөн. 2004 онд МУИС-ийн ХЗС-ийн магистрантурын сургалтыг дүүргэсэн.  МУИС-ийн багш, хууль зүйн магистр (LL.M). МУИС-ийн докторант. Үндсэн хуулийн эрх зүй, харьцуулсан эрх зүйн чиглэлээр судалгааны  ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Харьцуулсан эрх зүй” хичээлийн лекц, семинарын хичээл заадаг.

E-mail:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 Багш, LL.M

Төртогтохын Наранцогт. 2009 онд МУИС-ийн ХЗС төгссөн. 2011 онд МУИС-ийн ХЗС-ийн магистрантурын сургалтыг дүүргэсэн.  МУИС-ийн багш, хууль зүйн магистр (LL.M). МУИС-ийн докторант. Үндсэн хуулийн эрх зүй, төр, эрх зүйн онол, эрх зүйн социологийн чиглэлээр судалгааны  ажил эрхэлдэг.

Бакалаврын сургалтанд “Төрийн онол”, “Эрх зүйн онол”, “Төр, эрх зүйн онол”, “Эрх зүйн үндэс” хичээлийн лекц, семинарын хичээл заадаг.

E-mail: narantsogt_t@num.edu.mn

 

Эрх зүй төрийн онол, түүхийн тэнхим

 

  

 

 

 

Цэс

Холбоос

 

Online лавлагаа

 

1000- 1600
©2014. Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль.