Мэдээ мэдээлэл

2016-2017 оны хичээлийн жилийн МУИС-ийн ХЗС-ийн төгсөлтийн нэгдсэн арга хэмжээ боллоо.

2017 оны 06 сарын 16

2016-2017 оны хичээлийн жилийн МУИС-ийн ХЗС-ийн төгсөлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр тохиолоо. Төгсөлтийн арга хэмжээг нээж МУИС-ийн ХЗС-ийн захирал, профессор, доктор Ж.Эрдэнэбулган үг хэлж, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич (Sc.D) С.Нарангэрэл шавь нартаа үнэт сургаалиасаа хайрласан бөгөөд Сургалтын албаны эрхлэгч, доктор, проф.Б.Амарбаясгалан МУИС-ийн захирлын тушаал уншиж, төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.

Арга хэмжээнд МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, проф. Ж.Эрдэнэбулган, дэд захирал, д-р, проф. А.Бямбажаргал, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, МУ-ын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУ-ын Гавьяат багш, д-р, проф. Ш.Цогтоо, Сургалтын албаны эрхлэгч, д-р, проф. Б.Амарбаясгалан, ХЭЗТ-ийн эрхлэгч, д-р, дэд проф. Б.Амарсанаа, ПСТ-ийн эрхлэгч, д-р, дэд проф. Ж.Эрхэсхулан болон багш, ажилтны төлөөлөл, төгсөгчдийн гэр бүл болон ойр дотны хүмүүс хүрэлцэн ирлээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн шинэхэн эрх зүйчид болон магиструуддаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!