Мэдээ мэдээлэл

AНУ-ын хуулийн тогтолцоо болон Хуулийн Англи хэл сэдэвт зуны сургалт

2017 оны 06 сарын 29

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Пенсильван мужийн Их Сургуулийн Хуулийн сургууль хамтран “АНУ-ын хуулийн тогтолцоо” болон “Хуулийн Англи хэл” сэдвээр сургалтыг 2017.06.19-28-ны хооронд амжиллтай зохион байгууллаа.

Зуны сургалтыг Пенсильвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал ноён Стив Барнес болон тус сургуулийн оюутнууд заасан бөгөөд сургалтад МУИС-ийн ХЗС-ийн одоо суралцаж буй оюутнууд болон төгсөгчид хамрагдаж, сертификат гардан авлаа. 

Зуны сургалтыг зохион байгуулахаар Монгол улсад хүрэлцэн ирсэн Пенсильвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал ноён Стив Барнес болон бусад гишүүдэд талархал илэрхийлье!

'