Зар мэдээ

Магистр, докторын элсэлтийн шалгалтад тэнцсэн хүмүүсийн анхааралд

2017 оны 09 сарын 08

Магистр, докторын элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2017 оны 9-р сарын 11, 12-ны өдрүүдэд 10:00-16:00 сургалтын албаны 206 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Өмнөх шатны боловсролын дипломын хуулбар
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Бүртгэлийн анкет /сургалтын албанаас авна.

Жич: Гадаадад сургууль төгссөн бол дипломыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулга хийлгэсэн байна.