Мэдээ мэдээлэл

ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Хуулийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2017 оны 09 сарын 11

2017.09.04-07-нд ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Э.Хилгендорф болон 4 профессорын бүрэлдэхүүнтэй баг МУИС-ийн Хууль зүйн сургуульд айлчиллаа.

Тус айлчиллын хүрээнд ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Хуулийн сургууль болон МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд профессор Э.Хилгендорф МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад лекц уншиж, Вюрцбургийн их сургуулийн профессорууд болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн чиглэлийн багш, оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.