Зар мэдээ

Пенсильвани мужийн их сургуулийн Хуулийн сургуулийн тэтгэлэг зарлагдлаа.

2017 оны 09 сарын 11

       АНУ-ын Пенсильвани мужийн их сургууль /Pennstate Law/  болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааны дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн төгсөгчид болон төгсөх курсын оюутныг Пенсильвани мужийн их сургуулийн Хуулийн сургуулийн эрх зүйн магистрын хөтөлбөрт суралцахад сонгон шалгаруулалтын үндсэн дээр 25000-35000 ам.долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байгаа болно.

2018-2019 оны хичээлийн жилд Пенсильвани мужийн их сургуулийн Хуулийн сургуулиас дараах тэтгэлгийг олгохоор төлөвлөж байна.

  1. 1 оюутанд сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг
  2. 1 оюутанд 40,000 ам.долларын тэтгэлэг
  3. 3 буюу түүнээс дээш оюутанд 35,000 ам.долларын тэтгэлэг

       2018-2019 оны хичээлийн жилд хоёр сургуулийн хамтын ажиллагааны дагуу тус сургуулийн эрх зүйн магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй өргөдөл гаргагчийн  материалыг 2017.09.25-ний өдөр хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр хүлээн авна.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Товч намтар /CV
  2. Эссэ /Personal statement
  3. 2 (хоёр) Тодорхойлох захидал /Two (2) letters of recommendation
  4. Дүнгийн тодорхойлолт / Copies of transcripts
  5. ТOEFL эсвэл IELT-ийн оноо / TOEFL or IELTS report 

 

Тавигдах шаардлага:

  • МУИС-ийн ХЗС-ийн төгсөх курсын оюутан, магистрын хөтөлбөрт суралцаж буй суралцагч, эсвэл магистрын хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгч байх;
  • Англи хэлний PBT-575-аас доошгүй, IBT 88-аас доошгүй, IELTS-6.5-аас доошгүй оноотой байх.

*  Материал хүлээн авах хүртэл англи хэлний шалгалтын оноогоо хараахан аваагүй байгаа тохиолдолд шалгалтын оноог нөхөн өгч болно. Энэ нь элсэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.

 

Сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай явагдана. Үүнд:

            1 дүгээр үе шат: 2017.09.25-нийг хүртэл өргөдөл гаргагчийн материалыг МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр хүлээн авна.  

            2 дугаар үе шат:  2017.11.19-20-ний хооронд өргөдөл гаргагчаас Пенсильвани мужийн их сургуулийн Хуулийн сургуулиас төлөөлөгч Монгол улсад хүрэлцэн ирж, ярилцлагын шалгалт авна.

 

*Өргөдөл гаргагчид тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу. 

https://pennstatelaw.psu.edu/admissions/llm-admissions/application-requirements