Шалгалтын дүн нь мэдээллийн программд ороогүй байгаа докторант, магистрантуудын дүнг Сургалтын алба хүлээн авч 9-р сарын 21, 22 нд мэдээллийн программд оруулахаар боллоо. Иймд дараахь материалыг бүрдүүлэн 9-р сарын 20-ны дотор Сургалтын албанд өгнө үү.
1. Дүнгийн гомдол, маргаан барагдуулах хүсэлтийн маягт /сисигээс татаж авна/ бөглөж дүнгээ багшаараа бичүүлсэн байх
2. Дүн ороогүй шалтгааны талаар Багшийн тайлбарыг дээрх маягт дээр бичүүлж гарын үсэг зуруулсан байна.
3. Дүн системд оруулахыг хүссэн хувийн хүсэлт
Анхааруулга: Сургалтын нэгдсэн албанаас дахин хянаж дүн оруулах боломжгүй болохыг анхаарна уу.
Сургалтын алба
2017-09-18