Зар мэдээ

Өмнөх жилүүдэд хичээлээ амжилттай судалсан боловч шалгалтын дүн нь мэдээллийн системд ороогүй докторант, магистрантуудын анхааралд

2017 оны 09 сарын 18

Шалгалтын дүн нь мэдээллийн программд ороогүй байгаа докторант, магистрантуудын дүнг Сургалтын алба хүлээн авч 9-р сарын 21, 22 нд мэдээллийн программд оруулахаар боллоо. Иймд дараахь материалыг бүрдүүлэн 9-р сарын 20-ны дотор Сургалтын албанд өгнө үү. 


1. Дүнгийн гомдол, маргаан барагдуулах хүсэлтийн маягт /сисигээс татаж авна/ бөглөж дүнгээ багшаараа бичүүлсэн байх
2. Дүн ороогүй шалтгааны талаар Багшийн тайлбарыг дээрх маягт дээр бичүүлж гарын үсэг зуруулсан байна.
3. Дүн системд оруулахыг хүссэн хувийн хүсэлт

Анхааруулга: Сургалтын нэгдсэн албанаас дахин хянаж дүн оруулах боломжгүй болохыг анхаарна уу.

Сургалтын алба

2017-09-18