Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсролын төвийн эрхлэгч доктор Кан Гү Чол-д хүндэтгэл үзүүллээ.

2017 оны 09 сарын 21

БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хуулийн сургууль болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Солонгосын эрх зүйн боловсролын төвийн эрхлэгч доктор Кан Гү Чолын Монгол улсад ажиллах хугацаа энэ онд дуусгавар болж байгаа бөгөөд доктор Кан Гү Чолыг Хууль зүйн сургуулийн захиргаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Доктор Кан Гү Чол нь тус төвд ажиллах хугацаандаа Солонгос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Солонгосын эрх зүйн боловсролыг Монгол оюутнуудад эзэмшүүлэх, оюутнуудыг сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх, тэтгэлэг олгоход өөрийн үнэт хувь нэмрийг оруулсныг үнэлэн Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа.