Мэдээ мэдээлэл

М. Уянга хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.

2017 оны 10 сарын 03

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Мягмарын Уянга "Дотоодын зах зээлийг хамгаалах тусгай арга хэмжээний үндэсний эрх зүйн зохицуулалт" сэдвээр 2017.09.29-ны өдөр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.

Доктор М. Уянга Танд МУИС-ын Хууль зүйн сургуулийн нийт багш, ажилтан, болон шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!