Мэдээ мэдээлэл

Олон улсын худалдааны арбитр, бизнесийн хэлцлийн тэмцээнд МУИС-ийн ХЗС-ийн оюутнууд оролцоно.

2017 оны 11 сарын 21

Японы улсын хуулийн их сургуулиудын дунд 2002 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 16 дахь удаагийн “Олон улсын худалдааны арбитр, бизнесийн хэлцлийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) нь 2017 оны 11 сарын 18, 19-ны өдрүүдэд тус улсын Токио хотод болж байна.

Энэхүү тэмцээнд Япон, Австрали, Сингапур, Хонг Конг, Монголын их сургуулиудаас бүрдсэн нийт 24 их сургуулийн 30 багийн 200 гаруй оюутнууд мэдлэгээ сорин өрсөлдөж байгаа ба Монгол Улсаа төлөөлөн анх удаа Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн оюутнууд оролцож байна.

Тус тэмцээн нь арбитрын болон бизнес хэлэлцээр гэсэн хоёр үе шаттайгаар явагддаг бөгөөд арбитрын тэмцээнд оролцогчид Олон улсын худалдааны гэрээний ерөнхий зарчим UNIDROIT-г ашиглан арбитрын хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох ба бизнес хэлэлцээрийн тэмцээнд компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр бизнес хэлцэл хийж өрсөлддөг.

Манай баг эхний шатанд Япон улсын Васэдагийн их сургуультай өрсөлдөх бол хоёр дахь шатанд Кюүшюүгийн их сургуулийн багтай өрсөлдөнө.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй оюутнууддаа амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ