Зар мэдээ

МУИС-ИЙН ОЮУТНУУДЫН “ЗУЛ САРЫН БАЯР” АНГЛИ ХЭЛНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2017 оны 11 сарын 22

БАТЛАВ:                              ШУС-ийн ХУС-ийн ЗАХИРАЛ ДОК. П.ДЭЛГЭРЖАРГАЛ

 

МУИС-ИЙН ОЮУТНУУДЫН “ЗУЛ САРЫН БАЯР” АНГЛИ ХЭЛНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс МУИС-ийн ерөнхий суурийн англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалдаг оюутнуудын дунд “Зул сарын баяр” сэдэвт англи хэлний тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 17-ний өдөр болох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

  1. Тэмцээний зорилго:

Оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, үгийн санг баяжуулах, сонсох болон ярих чадварыг дадлагаар сайжруулахь тэдний англи сурах хүсэл эрмэлзлийг өдөөхийн зэрэгцээ англи хэлтэн улс үндэстнүүдийн соёл, уламжлалыг таниулах зорилготой.

 

  1. Тэмцээний журам:

Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн нийт багуудаас нэгдүгээр шатнаас /12 сарын 01/ түвшин тус бүрт тохирсон сэдвээр Илтгэл тавих тэмцээнээс шалгарсан 5 багийг хоёрдугаар шатанд оролцуулах бөгөөд 7 оюутны бүрэлдхүүнтэй баг байна. Хоёрдугаар шатанд оролцох багууд дараах чадвараар өрсөлдөнө.

  • Мэндчилгээ
  • Зул сар, Шинэ жилийн баяртай холбоотой жүжигчилсэн тоглолт
  • Академик англи хэлний мэдлэг шалгах асуулт-хариултын тэмцээн
  • Ерөнхий мэдлэг сорих тэмцээн
  • Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн
  • Багийн ахлагчдын тэмцээн

 

Оролцогч багт тавих шаардлага:

  • МУИС-ийн англи хэлний мэргэжлийн бус ангийн оюутан байх (Оюутны үнэмлэх, индекс)
  • Багийн нэр, ахлагчаа сонгосон байх.
  • Багууд 12 сарын 1-ний өдрийн дотор англи хэлний хичээл заадаг багшаараа дамжуулан ГХТ-ийн туслах (Хичээлийн 2-р байрны 307-2 тоот)-д бүртгүүлнэ. 

 

  1. Шалгаруулалтын журам, шүүгчдийн бүрэлдэхүүн

 

 

Тэмцээний төрөл

Оролцогчид

Хугацаа

Үнэлгээ

Зохих

Авсан

1

Багуудын танилцуулга: Мэндчилгээ хүргэх

(багаараа)

5 мин.

 

 

2

Жүжигчилсэн тоглолт тавих

(багаараа)

10 мин.

 

 

3

Академик англи хэлний мэдлэг шалгах асуулт-хариултын тэмцээн

Багаараа

15 мин

 

 

4

Ерөнхий мэдлэг сорих тэмцээн

 

(багаараа)            

20 мин.

 

 

5

Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн

 

5 мин

 

 

6

Багийн ахлагчийн тэмцээн

Багийн ахлагчид

10 мин.

 

 

 

IY. Шагнал урамшуулал

Оролцогч багуудыг оноогоор шалгаруулна. Шилдэг багyyдыг 1, 2, 3 дугаар байр эзлүүлж, урамшуулна.

Тэмцээн зохион байгуулах комисс

  1. Д.Сарантуяа
  2. Э.Эрдэнэтуяа
  3. Л.Энхжин
  4. Г.Энхбаяр
  5. А.Энхтуяа
  6. М.Баасанжав
  7. Э.Сайнбилэг        - шүүгч
  8. Ц.Баярмаа            - шүүгч
  9. Л.Үүлэнсолонго  - шүүгч
  10. С.Чимид              - шүүгч
  11. А.Алимаа             - шүүгч

 

Тэмцээний тов.

Бүртгэл дуусах хугацаа: 2017.12.01

I шат:  2017 оны 12-р сарын 08 МУИС-ийн 2-р байр 307-5 тоот

II шат: 2017 оны 12-р сарын 17-ны өдөр 11.00 цаг МУИС-ийн 2-р байр А Заал /Номын Сан/

 

Харилцах утас: 99099245, 99900308, 89003009