Зар мэдээ

МАГИСТРЫН ДАДЛАГЫН АЖИЛ ХУРААЛГАХ ТУХАЙ

2017 оны 11 сарын 22

 

МАГИСТРЫН ДАДЛАГЫН АЖИЛ ХУРААЛГАХ ТУХАЙ

2017-2018 ОНЫ НАМРЫН УЛИРАЛД МЭРГЭЖЛИЙН МАГИСТРЫН ДАДЛАГА ХИЙЖ БУЙ МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД!!!

 

Мэргэжлийн магистрын дадлага XI/24-ны өдөр дуусаж байна. Иймд удирдамжийн 6.1-д заасны дагуу дадлага дууссанаас хойш 2 хоногийн /ажлын/ дотор буюу 11/27,28-ны өдрүүдэд ажлыг lawclinic@num.edu.mn мэйл хаягаарПСТөвд ирүүлнэ үү. Хугацаа хэтрүүлсэн ажлыг хүлээн авахгүй. Хэвлэмэлээр ирүүлэх шаардлагагүй.

Дадлагын ажил нь удирдамжийн 6.2-т заасан стандартыг баримталсан байх шаардлагатай бөгөөд онлайнаар ирүүлэхдээ Word(.docx) хэлбэрээр, нэг файлболгож нэгтгэн нүүр хуудас, товъёог хийсэн байна. /тус бүрт нь файл болгохгүй бөгөөд шаардлага хангаагүй ажлыг буцаана./ Дадлагын ажил буюу Word(.docx)файлыг латин үсгээр магистрант өөрийн нэрээр нэрлэнэ үү. /Жнь: Budsuren.B/

Зөвхөн нүүр хуудсанд дадлагын чиглэл, дадлага хийсэн байгууллага, магистрантын нэр гэсэн мэдээллүүд байх бөгөөд бусад ажилд /хуудсанд/ өөрийн нэрээ бичихийг хориглоно. Бусад хуудсанд нэрээ оруулсан тохиолдолд ажлыгхүчингүйд тооцно гэдгийг анхаарна уу!

ПРАКТИК СУРГАЛТЫН ТЕВ