Мэдээ мэдээлэл

"ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ОНОЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал

2017 оны 11 сарын 24

 2017.11.23-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх тэнхимээс "ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ОНОЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 

Тус хуралд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэл, академич С.Нарангэрэл, ахлах багш, доктор Х.Эрдэм-Ундрах, багш Т.Золбоо нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн энэхүү хурлын үеэр ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа  Ө.Энхтөр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор Ж.Эрдэнэбулган  нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.