Мэдээ мэдээлэл

“Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн” амжилттай зохиогдлоо

2017 оны 12 сарын 03

Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв хамтран англи хэл дээр “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ийг  3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Их сургуулийн профессор, шүүгч, өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй баг тэмцээнийг шүүж, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн хуулийн зөвлөх, ноён Larry Maybee тэмцээнд шүүгчээр уригдан оролцсон юм.

Тэмцээнд тус сургуулийн эрх зүйн өдөр, оройн ангийн 2-5 дугаар түвшний нийт 16 баг бүртгүүлж оролцсоноос оройн ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан нарын баг тэргүүн байр эзэлсэн байна. Тэмцээнд түрүүлсэн багийг ХЗС-ийн дэд профессор Д.Гангабаатар, М.Уянга нар дасгалжуулж, 2018 онд зохион байгуулагдах олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцохоор боллоо.