Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа.

2018 оны 01 сарын 02

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн үүхт ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн проф. др. А.Эрдэнэцогт "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", ХЭЗТ-ийн эрхлэгч, проф. др. Б.Амарсанаа, НЭЗТ-ийн ахлах багш С.Энхмэнд, ХЭЗТ-ийн туслах ажилтан Д.Цэрмаа нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнууллаа.

Төрийн дээд шагналаар шагнуулсан нийт багш, ажилтнууддаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.