Мэдээ мэдээлэл

Ренмин их сургуулийн Хуулийн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2018 оны 01 сарын 09

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөгчид БНХАУ-ын Ренмин их сургуулийн хуулийн сургуульд 2017.01.03-06-ны өдрийн хооронд зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр сургуулийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. 

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр сургуулийн багш, оюутан солилцох болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Мөн тус айлчлалын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор Ж.Эрдэнэбулган Монгол улсын эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн талаар лекц уншлаа.