Мэдээ мэдээлэл

Б.Чимидийн нэрэмжит 2018 оны шагналыг Академич С.Нарангэрэлийн "Эрх зүйн эх толь бичиг" бүтээлд олголоо.

2018 оны 01 сарын 22

Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” захирамжаар Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2018 оны шагналыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич С.Нарангэрэлийн "Эрх зүйн эх толь бичиг" бүтээлд олголоо. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олон болон үе үеийн шавь нарын нэрийн өмнөөс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, академич С.Нарангэрэл багшдаа халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.