Мэдээ мэдээлэл

Д.Цэрмаа "Алтан гадас" одонгоор шагнууллаа.

2018 оны 01 сарын 29

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар  МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн туслах ажилтан Д.Цэрмаа  төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа. 

Хууль зүйн салбарт боловсон хүчин бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш хичээл зүтгэл гарган, тууштай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн туслах Д.Цэрмаадаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олон болон үе үеийн төгсөгчид, нийт суралцагчдын өмнөөс халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!