Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа.

2018 оны 02 сарын 22

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар  МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Д.Баярсайхан "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, НЭЗТ-ийн профессор, доктор П.Одгэрэл, ПСТ-ийн эрхлэгч, дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан"Алтан гадас" одонгоор, үйлчлэгч Г.Уранчимэг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнууллаа. 

Төрийн дээд шагналаар шагнуулсан нийт багш, ажилтнууддаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.