Мэдээ мэдээлэл

Др, Проф. Ж.Бямбаад МУИС-ийн ХЗС-ийн "Хүндэт доктор" цол олголоо.

2018 оны 02 сарын 22

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Др, проф. Ж.Бямбаад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн "Хүндэт доктор" цол олголоо. 

Хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээ 2018.02.14-ний өдөр МУИС-ийн ХЗС-ийн Г.Совдын нэрэмжит Эрдмийн танхимд болов. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж МУИС-ийн ХЗС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, проф. др. Ж.Эрдэнэбулган үг хэлсэн бөгөөд Эрдмийн зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулав. Хүндэт доктор цол олгох ёслолыг үйлдсэний дараа, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл үг хэлэв.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааны процессын салбар, мэргэшсэн дээд боловсролтой хуульчдыг бэлтгэхэд үнэтэй  хувь нэмэр оруулсан доктор, профессор Жавхлангийн Бямбаа Танд  МУИС-ийн ХЗС-ийн нийт хамт олон болон үе үеийн хамтран зүтгэгчид, нийт шавь нарын нэрийн өмнөөс  халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерее!