Мэдээ мэдээлэл

Пеннсилвани мужийн их сургуулийн Хуулийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2018 оны 02 сарын 26

Пэннстэйтийн Хуулийн сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, олон улсын хөтөлбөр хариуцсан дэд захирал Стивен Барнес 2018.02.20-ны өдөр МУИС-ийн ХЗС дээр хүрэлцэн ирж хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллаганы талаар уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2015 оноос АНУ-ын Пеннсилвани мужийн их сургуулийн Хуулийн сургууль (Pennstate Law)-тай  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр МУИС-ийн ХЗС-ийн төгсөгчдийг Пеннстэйтийн хуулийн сургуульд тэтгэлэгтэй суралцуулж байгаа бөгөөд 2017 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр "Америкийн хуулийн систем" сэдэвт зуны сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон.  Энэ жилээс магистрын түвшний хөтөлбөрийн оюутан солилцоо болон багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.