Мэдээ мэдээлэл

Профессор Laurence Boulle МУИС-ийн ХЗС-ийн оюутнуудад харьцуулсан эрх зүйн лекц уншлаа.

2018 оны 03 сарын 09

Профессор Laurence Boulle МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад харьцуулсан эрх зүйн чиглэлээр лекц уншлаа.

Тэрээр Сиднейн Томас Мор Хуулийн сургуулийн профессороор ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуулийн орон тооны бус профессороор ажилладаг байна. Түүнчлэн Күйнсландын Бондын их сургууль болон Ванатугийн Өмнөд номхон далайн их сургуулийн орон тооны бус профессор юм. Laurence Boulle нь "National ADR Advisory Council"-ын даргаар ажиллаж байсан бөгөөд  "Native Title Tribunal"-ийн орон тооны бус гишүүн ба Австралийн "Law Council of Australia’s ADR committee"-ийн гишүүнээр ажилладаг байна. 

Профессор Laurence Boulle Ази, Номхон далай, Австрали-Ази, Африк, Европын их, дээд сургуулиудад маргаан шийдвэрлэх, хэлцэл, болон эвлэрүүлэн зуучлалын хичээл зааж байсан бөгөөд энэхүү чиглэлийн бүтээлүүдээ Канад, Их Британи, Сингапур, АНУ, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон Австралид хэвлүүлж байсан. Түүнчлэн юриспруденц, үндсэн хуулийн эрх зүй, даяаршлын эрх зүй, байгаль орчны эрх зүйн хичээл зааж, бүтээлээ хэвлүүлж байжээ.