Мэдээ мэдээлэл

Master English-2018 Оюутны Англи хэлний тэмцээн болж өндөрлөлөө

2018 оны 03 сарын 27

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн зүгээс тус сургуулийн English Speaking  клубтэй хамтран нийт оюутнуудын дунд Master English ээлжит тэмцээнийг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа.

Уг тэмцээн нь оюутнуудын англи хэлний ярих, сонсох, бичих чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайжруулах, англи хэл сурах эрмэлзлийг дээшлүүлэх зорилготой юм. Өдөрлөгийг нээж МУИС-ХЗС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Док. Проф. А.Бямбажаргал ирээдүйн хуульч нарт англи хэл, мэргэжлийн англи хэлний ач холбогдол өнөө үед нэн чухал болсныг тэмдэглэн үг хэлж, оюутнуудад амжилт хүссэн. Тэмцээнд Олон улсын эрх зүйн, Японы эрх зүйн, Эрх зүйн ангийн оюутнуудын 8 баг идэвхитэй оролцсон болно.

Оюутнууд англи үг таах, мэргэжлийн англи хэлний мэдлэг шалгах асуултанд хариулах, нэр томъёоны тодорхойлолт бичих, шинжээр нь улс орнуудын нэрийг таах гэх мэт олон сонирхолтой тэмцээнд өөрсдийн англи хэлний мэдлэгээ сорьсон. Тэмцээний шүүгчээр МУИС-ийн ШУС-ийн Гадаад хэлний Төвийн English Speaking клубын багш Д.Сарантуяа, Б.Бямбасүрэн, О.Ган-Энх, Ц.Энхцэцэг, Л.Энхжин нар ажиллаж 1, 2 болон 3 дугаар байранд шалгарсан багууд болон дэмжигчдийн тэмцээний ялагч нарт урамшуулал гардууллаа.

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ