Зар мэдээ

Англи хэл дээрх илтгэлийн тэмцээнд урьж байна

2018 оны 03 сарын 27

ЗАРЛАЛ

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимээс Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын хүрээнд зохион байгуулах Хувийн эрх зүйн сэдвээр англи хэл дээр илтгэл хэлэлцүүлэх салбар хурал 2018 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр ХЗС-ийн 331 тоот лекцийн танхимд /Өргөтгөл/ 11:00 цагт болно.

Тус Хуралд оролцох хүсэлтэй оюутнууд Хувийн эрх зүйн тэнхимийн 301 болон 327 тоот өрөөнд сонгосон сэдэв, төлөвлөгөөгөө 4-р сарын 13-аас өмнө өгч бүртгүүлнэ. Бүрэн илтгэлийг 4-р сарын 18-аас өмнө soft хэлбэрээр dagvadorjsarantuya@gmail.com хаягаар илгээнэ. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүй.

Хувийн эрх зүйн тэнхим

2018.03.27