Зар мэдээ

Хуулийн англи хэл ба хуулийн бичилт зуны сургалтанд урьж байна

2018 оны 04 сарын 09

Нийт оюутан, судлаач та бүхнийг

ХУУЛИЙН АНГЛИ ХЭЛ БА ХУУЛИЙН БИЧИЛТ

зуны сургалтад урьж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Пенн Стэйт Хуулийн сургууль хамтран “Хуулийн Англи Хэл ба Хуулийн Бичилт”  зуны сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулахаар боллоо. 

Хэн сургалтыг удирдах вэ?

Сургалтыг Пенн Стэйт хуулийн сургуулийн дэд Захирал профессор Стивен Барнс (Ph.D), тус сургуулийн доктор, профессор Жеффри Эриксон (Ph.D) болон сургуулийн докторын төвшиний залуус удирдан явуулна.

Сургалт хэзээ болох вэ?

Сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын хоногуудаар зохион байгуулна. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөө, хөтөлбөрийг бүртгэлд хамрагдсан оюутны мэйл хаягаар мэдэгдэнэ.

Сургалт төлбөртэй юу?

Энэ сургалт нь төлбөртэй. Сургалтын төлбөр нь ₮80,000 төгрөг ба төлбөрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төрийн банкны 106 000 003 354 тоот дансанд тушааж, төлбөр төлсөн баримтыг бүртгүүлэхдээ авчрах ёстой.

Сургалтад хамрагдахын тулд хаана бүртгүүлэх вэ?

МУИС-ийн ХЗС-ийн 324 тоотод бүртгэл явагдана. Бүртгүүлэхдээ төлбөр төлсөн баримт болон иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай. 

Бүртгэл хэзээ эхэлж, дуусах вэ?

  • Бүртгэл эхлэх хугацаа:       2018 оны 04 дугаар сарын 09-ны өдрөөс
  • Бүртгэл дуусах хугацаа:     2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 13:00 цаг

Сургалтыг ямар хэл дээр явуулах вэ?

Сургалтыг Англи хэл дээр явуулах тул Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний оюутнууд хамрагдах нь зохистой.

Сертификат олгох уу?

Сургалтыг амжилттай дүүргэсэн бүх хүмүүст Пенн Стэйт хуулийн сургууль болон МУИС-ийн Хуулийн сургуулийн зүгээс сертификат олгоно.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Д.Баяр багштай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Утас: 9910 – 3021, Мэйл: Bayar_d@num.edu.mn, Хаяг: МУИС-ийн 3б байр, 324 тоот.

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ