Зар мэдээ

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2018 болно

2018 оны 04 сарын 16

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2018” УДИРДАМЖ

2017.04.13                                                                                                       Улаанбаатар хот

Зорилго:

        МУИС-Хууль зүйн сургуулийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2018” (ОЭШБХ-2018) нь оюутны чөлөөтэй сэтгэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, хууль, эрх зүйг бүтээлчээр судлах эрмэлзлэлийг хөгжүүлэх, эрх зүйн сэтгэлгээний логик, шинжлэх ухаанч судалгааны арга зүйг эзэмшүүлэх, хуулийн оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бэхжүүлэх, хөхиүлэн дэмжих зорилготой бөгөөд үр дүн нь ирээдүйн хуульчдын оюун санаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тогтвортой хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ.

Хамрах хүрээ:

МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд

“ОЭШБХ-2018”-ын сэдэв:

        Оролцогч оюутнууд үндэсний эрх зүйн (үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй) болон олон улсын эрх зүйн салбарын аспектын хүрээнд тулгамдаж буй бүхий л асуудлаар эрдэм шинжилгээний ажил бичиж оролцох боломжтой.

Шагнал:

  • Тэргүүн байр /1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Эрх зүй” сэтгүүлд нийтлүүлэх эрх
  • Дэд байр/1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Эрх зүй” сэтгүүлд нийтлүүлэх эрх
  • Гутгаар байр /1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Эрх зүй” сэтгүүлд нийтлүүлэх эрх
  • Шилдэг шүүмжлэгч/1/ өргөмжлөл, Мөнгөн шагнал

ОЭШБХурлын журам:

  1. Шүүгч, илтгэгч, шүүмжлэгч болон бусад хүмүүс энэхүү журмыг чанд баримтална.
  2. ОЭШБХ-2018-д ирүүлсэн илтгэл нэг буюу түүнээс дээш илтгэгчтэй байж болно.
  3. ОЭШБХ-2018-д оролцож байгаа үндсэн илтгэгч, шүүмжлэгч нь МУИС-Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний өдөр, оройн ангийн оюутан байх бөгөөд тус сургуулийн магистрант, докторант оролцож болно.

Тайлбар: Магистрант, докторантын илтгэлийг байр эзлүүлэхгүй бөгөөд харин эрдэм шинжилгээний багц цаг тооцох боломжтой.

  1. ОЭШБХ-2018 нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.

-       I шат нь ОЭШБХ-2018-д ирүүлсэн бүхий л илтгэлийг шүүгч нар бичгээр шалган, хамгийн сайн гэж үнэлсэн 8 илтгэлийг тодруулна.

-    II шат нь хамгийн сайн гэж шалгарсан нийт 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулна.

  1. Шүүгч хараат бус байж, шүүгчийн ёс зүйг чандлан баримталж, гагцхүү ОЭШБХ-2018-ын журамд захирагдана. Шүүгч тусгайлан бэлтгэсэн хүснэгтэд заасан шалгуур тус бүрт оноо тавин дүгнэх бөгөөд дээд оноо нь 100 байна.
  2. Хугацаа хожимдсон илтгэл хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэл, шүүмжийн эх хувийг буцаан олгохгүй. Хураалгасан илтгэл, шүүмжийг засварлахыг хориглоно. Хэрэв оролцогч энэ заалтыг зөрчвөл хуралд оролцох эрхээ алдана.
  3. Хураалгах илтгэл нь урьд хэвлэгдээгүй буюу хэлэлцэгдээгүй байх ба энэ заалтыг зөрчиж хуралдаанд хэлэлцэгдсэн илтгэл шагналт байранд шалгарахгүй болно.
  4. Шүүмжлэгч шүүмжээ тогтоосон хугацаанд хураалгана. Шүүмжээ бичгээр өгөөгүй тохиолдолд тухайн шүүмж шагналт байранд шалгарахгүй болно.
  5. ОЭШБХ-2018-ын хуралдаанд дараах хугацааг чанд баримтална.
  • Илтгэл 10 мин
  • Шүүмж 5 мин
  • Асуулт хариулт 10 минут

Хугацаа:

- Илтгэлийг 2018.5.3-ны Пүрэв гарагийн 18:00 цаг хүртэл entimema.c@gmail.com цахим хаягаар илгээсэн байна.

-  Шүүмж тавих хүсэлтэй оюутнуудыг 2018.5.8-ны өдөр бүртгэж, шүүмжлэх илтгэлийг нь сонгуулж, шүүмж хураалгах хугацааг товлоно. Шүүмлэгч шүүмжийнхээ нэг хувийг бичгээр, тогтоосон хугацаанд хураалгана.

-  ОЭШБХ-2018-ын II шат 2017.5.11-ны Баасан гарагийн 10.00 цагт МУИС-Хууль зүйн сургуулийн 331 тоот (өргөтгөлд) эхэлнэ.

Илтгэл хүлээн авах шалгуур:

  • Тогтоосон хугацаанд хүлээлгэн өгсөн байх хугацаа хэтэрсэн илтгэлийг хурааж авахгүй болно.
  • Урьд өмнө хэвлэгдээгүй буюу хэлэлцүүлээгүй байна.
  • Илтгэлийн нүүр (илтгэлийн нүүр тусдаа байна)
  1. Илтгэлийн сэдэв;
  2. Удирдагч багшийн нэр;
  3. Илтгэгчийн овог, эцгийн болон өөрийн нэр;
  4. Сургууль, анги.
  • Илтгэлийн хэлбэр
  1. Цаасны хэмжээ                А4;
  2. Мөр хоорондын зай        Single;
  3. Үсгийн фонт                    Times new roman;
  4. Үсгийн хэмжээ                12;
  5. Хуудасны тоо                       7-оос доошгүй /илтгэлийн нүүр болон хавсралтыг       оролцуулахгүй/.
  • Илтгэлийн нүүр болон бусад хуудсыг үдээгүй байх ба нүүрнээс бусад хуудсанд удирдагч багшийн болон өөрийн овог, нэр, түүнчлэн сургууль ангиа бичээгүй байна.

Шилдэг илтгэлийг шалгаруулах шалгуур:

  • Илтгэгчийг дүгнэх шалгуур (Зөвхөн  II шатанд хамаарна):
  1. Илтгэх чадвар;
  2. Мэтгэлцэх чадвар;
  3. Сэдвийг өөрийн болгож чадсан байдал;
  4. Цаг ашиглалт;
  5. Хурдан оновчтой сэтгэх чадвар.

 

  • Илтгэлийг дүгнэх шалгуур  ( I болон II шатанд хамаарна):
  1. Шинэ санаа, оновчтой шийдэл, сэдвийн ач холбогдол;
  2. Логик дэс дараалал;
  3. Шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж буй байдал;
  4. Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийн хүрээг зөв тодорхойлсон эсэх;
  5. Цуглуулсан мэдээлэл нь үнэн зөв эсэх, мэдээллийн эх сурвалжийг зөв тодорхойлсон эсэх;
  6. Судалгааны аргыг оновчтой хэрэглэсэн байдал;
  7. Тавьсан зорилгодоо хүрсэн эсэх;

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

ЗАЛУУ БАГШ НАРЫН КЛУБ

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “ЭНТИМЕМА” КЛУБ

ОЮУТНЫ ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ BERKELEY КЛУБ