Мэдээ мэдээлэл

Оюутан про боно үйлчилгээ амжилттай явагдаж байна

2018 оны 04 сарын 19

ОЮУТАН- “’ПРО БОНО” ҮЙЛЧИЛГЭЭ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн үйлдвэрлэлийн дадлага болон клиник хичээлийн хүрээнд сүүлийн жилүүдэд нэвтэрж байгаа нэгэн шинэлэг үйл ажиллагаа бол дадлагын оюутнаас төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг бие даан үзүүлж шүүхийн байгууллагуудад төлөөлж эрх ашгийг хамгаалж буй үйлчилгээ юм.

Хууль зүйн сургуулийн төгсөх 5 дургаар курсын оюутан П.Цэрэндаваа, 2017 оны төгсөгч Б.Энхсүрэн нар нь иргэн Г-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “...нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тооцсоныг хууль бус болгох тогтоолгох, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах”  захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлж /pro bono/ 3 шатны шүүхэд ялалт байгуулж иргэний эрх ашгийг амжилттай хамгааллаа.

Ийнхүү тус сургуулийн оюутнууд нь онолын мэдлэгээ практикийн бодит туршлага болгон жирийн иргэний эрх ашгийг амжилттай хамгаалж буй явдал нь бид бүхний бахархал болохын зэрэгцээ ирээдүйн клиникч оюутан бүрийн цаашдын чиглэл, зорилго болж байна.

ПРАКТИК СУРГАЛТЫН ТӨВ