Зар мэдээ

Мэргэжлийн магистрантууд дадлагын ажлаа хураалгах тухай

2018 оны 05 сарын 02

МАГИСТРЫН ДАДЛАГЫН АЖИЛ ХУРААЛГАХ ТУХАЙ

2017-2018 ОНЫ ХАВРЫН УЛИРАЛД МЭРГЭЖЛИЙН МАГИСТРЫН ДАДЛАГА ХИЙЖ БУЙ МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД!!!

Мэргэжлийн магистрын мэргэшүүлэх дадлага V/04-ны өдөр дуусаж байна. Иймд удирдамжийн 6.1-д заасны дагуу дадлага дууссанаас хойш 2 хоногийн /ажлын/ дотор буюу V/07,08-ний өдрүүдэд ажлыг lawclinic@num.edu.mn мэйл хаягаар ПСТөвд ирүүлнэ үү. Хугацаа хэтрүүлсэн ажлыг хүлээн авахгүй. Хэвлэмлээр ирүүлэх шаардлагагүй.

Дадлагын ажил нь удирдамжийн 6.2-т заасан стандартыг баримталсан байх шаардлагатай бөгөөд онлайнаар ирүүлэхдээ Word(.docx) хэлбэрээр, нэг файл болгож нэгтгэн нүүр хуудас, товьёг хийсэн байна. /тус бүрт нь файл болгохгүй бөгөөд шаардлага хангаагүй ажлыг буцаана./ Дадлагын ажил буюу Word(.docx) файлыг латин үсгээр магистрант өөрийн нэрээр нэрлэнэ үү. /Жнь: Budsuren.B/

Зөвхөн нүүр хуудсанд дадлагын чиглэл, дадлага хийсэн байгууллага, магистрантын нэр, оюутны дугаар/ID/ гэсэн мэдээллүүд байх бөгөөд бусад ажилд /хуудсанд/ өөрийн нэрээ бичихийг хориглоно. Бусад хуудсанд нэрээ оруулсан тохиолдолд ажлыг хүчингүйд тооцно гэдгийг анхаарна уу!

ПРАКТИК СУРГАЛТЫН ТӨВ