Зар мэдээ

БНСУ-д зохион байгуулагдах зуны сургалтад урьж байна.

2018 оны 05 сарын 08

БНСУ-ын Күүкмин их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "СОЛОНГОСЫН ЭРХ ЗҮЙ, СОЁЛ, ТҮҮХТЭЙ ТАНИЛЦАХ ЗУНЫ СУРГАЛТ"-д МУИС-ийн ХЗС-ийн оюутнуудыг хамрагдахыг урьж байна.

• Бүртгэх оюутны тоо: 5
• Сургалт 2018.06.25-2018.07.07-ны өдрийн хооронд БНСУ-д зохион байгуулагдана. 
• Солонгос улсад байх хугацааны нийт зардлыг (Байр, хоол, унаа, үзвэр г.м) Күүкминий их сургууль хариуцах бөгөөд ирэх, очих замын зардлыг оюутан өөрөө хариуцна. 
• 2018.05.09-ний өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн ХЗС-ийн 321 тоот өрөөнд бүртгэнэ. 
• Дэлгэрэнгүй мэдээллийг 86110053 утаснаас лавлана уу.

Жич: Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.