Мэдээ мэдээлэл

"Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2018"-ын II шатанд өрсөлдөх шилдэг 8 илтгэл шалгарлаа

2018 оны 05 сарын 10

МУИС-Хууль зүйн сургуулийн "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2018"-ийн II шатанд дараах 8 илтгэл шалгарлаа.

1. Нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийг тогтоох шалгуур болон тайлбарын асуудал /О.Должинсүрэн, IV-р түвшин/

2. Иргэний эрх зүйн гомдлын шаардлага гаргах хугацаатай холбоотой эрх зүйн асуудал /М.Нарандулам, Ө.Анужин, IV-р түвшин/

3. Монгол улсын харьяат хүүхдийн үрчлэлттэй холбогдох харилцаанд Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд анхаарах зарчмыг баримтлах тухай асуудал  /А.Тайван, V-р түвшин/

4. Гадаадын банкны нэвтрэх эрх ба дотоодын эрх зүйн зохицуулалт /Р.Мандухай, V-р түвшин/

5. Right to Die буюу Үхэх эрх /А.Мандуул, III-р түвшин/

6. Монгол улсын өрсөлдөөний эрх зүй дэх хувийн эрх зүйн хамгаалалт /Б.Хулан, V-р түвшин/

7. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагаа: эрүүгийн процессын онол практикийн зарим тулгамдсан асуудал /Ш.Цэрэндолгор, О.Янжмаа, IV,V-р түвшин/

8. Даатгалын гэрээний эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй зарим асуудал /Б.Гал-Ариун, Б.Сувд, V-р түвшин/

*Шалгарсан илтгэл дунд өмнө хэлэлцэгдсэн илтгэл байсан тул журмын дагуу хасч, дараагийн илтгэлийг оруулсан болно.

Шалгарсан оюутнуудад баяр хүргэж амжилт хүсье!

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД