Зар мэдээ

ХЭЗТ-д бакалаврын судалгааны ажил хамгаалах оюутнуудын анхааралд

2018 оны 05 сарын 24

ХЗС-ИЙН БАКАЛАВРЫН СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИЖ БУЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД:

I. Хувийн эрх зүйн тэнхимийн бакалаврын судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт 2018 оны 05 сарын 31-ны өдрийн 07:30 цагаас ХЗС-ийн 319 тоот өрөөнд болохыг мэдэгдэж байна.

II. Хувийн эрх зүйн тэнхимийн бакалаврын судалгааны ажлын жинхэнэ хамгаалалтад орох оюутнууд дор дурьдсан материалыг тухайн тогтоосон өдөр, цагийн дотор багтаан 316 тоот өрөөнд хүрэлцэн ирж, хамгаалуулах комиссын нарийн бичгийн дарга Р.Пүрэвбаатар багшид хүлээлгэн өгнө үү. Үүнд:

1. 2018 оны 05 сарын 29-ны өдрийн 12:00 цагт өөрийн бакалаврын судалгааны ажлыг 3 хувь хэвлэж хураалгана уу.

2. 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 12:00 цагт өөрийн бакалаврын судалгааны ажлыг танилцуулах үзүүлэн (ms powerpoint дээр бэлтгэсэн байх)-г файл хэлбэрээр хүлээлгэж өгнө үү.

 

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим

2018 оны 05 сарын 24-ны өдөр