Мэдээ мэдээлэл

МУИС-ХЗС-ийн ахлах багш Ц.Давхарбаяр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа

2018 оны 06 сарын 21

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Ц.Давхарбаяр 2018.06.21-ний өдөр Хууль зүйн салбараар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд хууль зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.

Хууль зүйн ухааны доктор Ц.Давхарбаяр танд МУИС-ийн ХЗС-ийн хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!