Мэдээ мэдээлэл

Л.Хашбатын нэрэмжит илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа

2018 оны 11 сарын 12

Хууль зүйн ухааны доктор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин Лүдэвдоржийн Хашбатын нэрэмжит Олон улсын эрх зүйн чиглэлээрх оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн 331 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд нийт 9 оюутан өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлснээс:

  1. Олон улсын хувийн эрх зүйн чиглэлээр:
  • ТЭРГҮҮН БАЙРАНД - ОУЭЗ-н ангийн 3 дугаар түвшиний оюутан Х.Сэлэнгийн “1980 оны Бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Конвенцийн хэрэглэгдэх хүрээг тодорхойлох асуудал хийгээд уг Конвенцийн Монгол улс дахь хэрэглээ” сэдэвт илтгэл
  • ДЭД БАЙРАНД - ОУЭЗ-н ангийн 4 дүгээр түвшиний оюутан Ү.ЭнхжингийнҮндэстэн дамнасан гэмт хэрэг: мөнгө угаах гэмт хэрэгсэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
  1. Олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр:
  • ТЭРГҮҮН БАЙРАНД - ОУЭЗ-н ангийн 3 дугаар түвшиний оюутан Д.Дэмидхандын “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил давуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг боловсронгуй болгох нь сэдэвт илтгэл
  • ДЭД БАЙРАНД - ОУЭЗ-н ангийн 4 дүгээр түвшиний оюутан Э.Мандуулын “Үндэстэн дамнасан гэмт хэрэг: Кибер гэмт хэрэг сэдэвт илтгэл тус тус шалгарлаа

Тус уралдааны шүүгчээр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын эрх зүйч, Доктор Б. Алтангэрэл, Өмгөөллийн"ИЭлСи" ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр, МУИС-ийн ХЗС-ийн докторант Б.Номынбаясгалан нар ажилласан ба Тэргүүн байрт шалгарсан Х.Сэлэнгэ, Д.Дэмидханд нарыг Өмгөөллийн"ИЭлСи" ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баярын зүгээс тус өмгөөллийн нөхөрлөлд цалинтай дадлага хийх эрхээр шагналаа. 

ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТНУУДДАА ЦААШДЫН ЭРДЭМ, СУДАЛГААНЫ АЖИЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЕ.