Зар мэдээ

Англи дууг хэн сайн дуулах вэ? уралдааны удирдамж

2019 оны 02 сарын 25

МУИС-ИЙН ШУС-ИЙН “ ГХТ”-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛАХ “АНГЛИ ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ?” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2019.02.24                                                                                                                                

МУИС-ийн “ГХТ ”-өөс зохион байгуулж буй “Англи дууг хэн сайн дуулах вэ?” сэдэвт Англи дууны тэмцээнд оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээний зорилго:

Энэхүү тэмцээний хүрээнд сонсох болон ярих дадлыг сайжруулах, англи хэлний үгийн санг нэмэгдүүлэх, улмаар англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, оюутнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнийг зохион байгуулж байна.

Оролцогч оюутнуудад тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн англи хэл судалдаг аль ч түвшний оюутан орж болно
  2. “Яг түүн шиг” ододыг  дуурайсан үзүүлбэр үзүүлж болно.
  3. Ганцаарчилсан буюу багаараа орж болно.

2019 оны 02сарын 28 - ны өдрийн 18.00 цагаас  өмнө Англи хэлний Д.Мягмарсүрэн (99095846 ) , Б.Нямжав (99172557) багш нарт бүртгүүлнэ үү.

Шагнал урамшуулал:

Оролцогчдыг оноогоор шалгаруулж Шилдэг оролцогчдыг 1, 2, 3 дугаар байрны урамшуулалаар шагнана.

Хэзээ:  2019.03.02-ны 12 цагт. МУИС-ийн хичээлийн 2-р байрны А зааланд болно.