Мэдээ мэдээлэл

Япон дахь Монгол Оюутны Холбооноос оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

2016 оны 11 сарын 16

Япон улсад сурч, ажиллаж буй монгол залуусын төлөөлөл болох Япон дахь Монгол Оюутны Холбооноос 2015-2016 оны хичээлийн жилд Монголд сурч буй оюутнуудын дунд сургалтын төлбөрийн тэтгэлэг зарласан бөгөөд МУИС-ийн ХЗС-ийн I түвшний оюутан Г.Амартүвшин шалгарч нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардан авлаа. Г.Амартүвшингийн цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!