Мэдээ мэдээлэл

Нийтийн эрх зүйн тэнхмийн нээлттэй өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

2016 оны 11 сарын 18

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн нээлттэй өдөрлөг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус нээлттэй өдөрлөгт Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган, Нийтийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхан, сургалтын албаны эрхлэгч, доктор, профессор Б.Амарбаясгалан болон тус тэнхмийн багш нар, өдрийн, их дээд болон эчнээ ангийн оюутнууд оролцов. Нийтийн эрх зүйн тэнхмийн нээлттэй өдөрлөгийг 3 дахь удаагаа хийж байгаа бөгөөд энэ жилийн нээлттэй өдөрлөг их дээд, эчнээ ангийн оюутнуудыг оролцуулснаараа онцлог болов. Түүнчлэн, уг нээлттэй өдөрлөгөөр Нийтийн эрх зүйн тэнхмээс оюутнуудад санал болгож, заадаг сонгон хичээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тэнхмийн эрхлэгч болон холбогдох багш нар өглөө.

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ