Зар мэдээ

Хууль зүйн ухааны доктор, онц бөгөөд бүрэн эрхт элчин Лүдэвдоржийн Хашбатын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны удирдамж

2019 оны 10 сарын 31

Хууль зүйн ухааны доктор,  онц бөгөөд бүрэн эрхт элчин Лүдэвдоржийн Хашбатын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны удирдамж

 

Илтгэлийн уралдаан нь Л.Хашбат багшийг алдаршуулахын зэрэгцээ Олон улсын нийтийн болон хувийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, оюутны эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлага, арга зүйг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэглхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой.

 

Уралдаанд оролцогч:

  • Олон улсын эрх зүйгээр мэргэшиж буй оюутан байна.

Зохион байгуулагч байгууллага:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим
  • МУИС-ийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв
  • English Speaking Club, оюутны клуб

Уралдаанд ирүүлэх илтгэлийн ерөнхий сэдэв:

  • Олон улсын нийтийн эрх зүйн тулгамдсан асуудал
  • Олон улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал

 

ШАГНАЛ:

ОУНЭЗ болон ОУХЭЗ-н чиглэлээр тус бүр тэргүүн, дэд байруудыг шалгаруулна.  

  • Тэргүүн байр – Өргөмжлөл, 500 мянган төгрөг
  • Дэд байр - Өргөмжлөл, 250 мянган төгрөг

 

Хугацаа:

  • Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цаг хүртэл   МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим, 301 тоотод хүлээн авна.
  • 1-р шатны шалгаруулалтын дүн 2019 оны 11 дүгээр сарын 15-нд гарна.
  • 2-р шатны шалгаруулалт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болно.

 

Илтгэлийн уралдааныг явуулах журам:

  1. Уралдаанд оролцох эрх МУИС-ын Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн хөтөлбөрийн оюутан бүрт нээлттэй.
  2. Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.
  3. Уралдаан нь хоёр шаттайгаар зохиогдоно.
  • I шат нь илтгэлүүдийг хүлээн авч шалгарсан илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
  • II шатанд шалгарсан шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

 

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

  • Илтгэлийн хэмжээ 8 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;
  • Илтгэлийн мөр хоорондын зай Single, Arial фонтоор 12-оор  /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;
  • Илтгэлийг 1 хувь хураалгах бөгөөд хавтасласан байх ба эхийг файл хэлбэрээр munkhbat_m@num.edu.mn, e.tuulaikhuu@num.edu.mn; dagvadorjsarantuya@gmail.com хаяг руу зэрэг илгээнэ үү;
  • Илтгэгч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргана;
  • Илтгэлийг зохиогч нь нэг ба хэд хэдэн этгээд байх ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байна;
  • Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчлолтой байна,
  • Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байна;
  • Нэг болон хэд хэдэн удирдагчтай байж болно;
  • Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу хэлэлцүүлээгүй байна;
  • Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.

Холбогдох мэдээллийг 99019899, 88099245, 80449003 утаснаас лавлана уу.