Мэдээ мэдээлэл

МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн хичээл танилцуулах нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2016 оны 11 сарын 22

МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн хичээл танилцуулах нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн хичээл танилцуулах нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Тус нээлттэй өдөрлөгт Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Амарсанаа, бусад эрдэмтэн багш нар, өдрийн, их дээдийн болон эчнээ ангийн оюутнууд оролцлоо. Нээлттэй өдөрлөгийн үеэр хувийн эрх зүйн тэнхимийн эрдэмтэн багш нарын зохиосон номын хямдралтай худалдаа болов.

Энэ жилийн хичээл танилцуулах нээлттэй өдөрлөгөөр сургуулиас санал болгож буй оюутнуудын сонгон судалж, мэргэших боломжтой хичээлийн дэлгэрэнгүй танилцуулгыг багш нар оюутнуудад танилцуулж, зөвлөгөө өглөө.

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ