Мэдээ мэдээлэл

МУИС-Хууль зүйн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний "Энтимема" клубээс зохион байгуулсан "Үндсэн эрх" мэтгэлцээний тэмцээн амжилттай боллоо

2016 оны 11 сарын 27

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний "Энтимема" клуб үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 92 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан "Үндсэн эрх" сэдэвт мэтгэлцээний тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 09:00 цагаас 19:00 цагийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 6 (МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль, Их засаг их сургууль, Орхон их сургууль, Батлан хамгаалах их сургууль, Шихихутуг хууль зүйн их сургууль) сургуулийн 38 баг идэвхтэй оролцлоо.

Тэмцээний зорилго нь Хууль зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын чөлөөтэй сэтгэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, эрх зүй, хуулийг бүтээлчээр судлах эрмэлзлийг бий болгох, сэтгэлгээний логикийг хөгжүүлэх Үдсэн хуулийн мөн чанарыг ойлгох, түүнийг судлах чин эрмэлзэл бий болгох зорилготой.

Тэмцээний шүүгчээр: МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн ухааны магистр Д.Баяр, хууль зүйн ухааны магистр Т.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нарийн бичгийн дарга Долгормаа, МУИС-ийн ХЗС-ийн магистрант Л.Загдаа, “ИЭЛСИ” хуулийн фирмийн хуульч Т.Энхжаргал, Э.Солонго, хуульчийн туслах С.Асланбек, Tsogt and Nandin хуулийн фирмийн ахлах хуульч М.Долгорсүрэн нар ажиллалаа.

ТЭРГҮҮН БАЙРАНД: "ESN" баг, МУИС-ийн ХЗС-ийн 4-р курсын оюутан Б.Насанжаргал,.Б.Серикбай.

ДЭД БАЙРАНД: "Вертикал" баг, МУИС-ийн ХЗС-ийн 4-р курсын оюутан Б.Батгэрэл, 5-р курсын оюутан М.Баттунгалаг.

ГУТГААР БАЙРАНД: "LLS" баг, МУИС-ийн ХЗС-ийн 2-р курсын оюутан Ч.Дэлгэрдаваа,Э.Хангайхүү нар орлоо.

Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхмийн доктор (Sc.D), проф. Ц.Сарантуяа болон багш Д.Ганзориг, А.Бямбажаргал, Д.Баяр, Т.Мөнх-Эрдэнэ нарт, түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд талархсанаа илэрхийлье.

МУИС-Хууль зүйн сургууль

Оюутны эрдэм шинжилгээний “Энтимема” клуб