Зар мэдээ

Та бүхнийг Проф. Д-р. Том Гинсбургийн нээлттэй лекцэнд урьж байна!

2016 оны 12 сарын 06

Та бүхнийг нээлттэй лекцэнд урьж байна!

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн урилгаар АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн - Хуулийн Сургуулийн Профессор, доктор Том Гинсбург “Хууль ба Нийгмийн хөгжил” сэдвээр лекц уншина.

Том Гинсбург нь Калифорнийн Их Сургуулийн Берклигийн сургуулийг 1989 онд “Ази судлал”-аар бакалаврын зэрэг, мөн сургуулийг 1997 онд хуулийн докторболон 1999 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

2008 оноос өнөөдрийг хүртэл Чикагогийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийн профессор, 2014 оноос дэд захирлаар ажиллаж байна.

Том Гинсбург нь “Шинэ ардчилсан тогтолцоо дахь шүүх эрх мэдэл: Үндсэн хуулийн шүүх Азийн орнуудад(judicial review in new democracies constitutional courts in asian cases)бүтээлээрээ 2003 онд “АНУ-ын Улс төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн” С. Херман Притчеттийн шагналыг хүртсэн юм.  Тэрээр энэхүү бүтээлийнхээ 6-р бүлгийг зөвхөн Монгол улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай асуудалд зориулсан байдаг.

2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн 331 тоотод (өргөтгөл) Профессор, доктор Том Гинсбургийн лекцендТА бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор лавлана уу.

Утас: +976-9910 3021

Имэйл: bayar_d@num.edu.mn

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ