Мэдээ мэдээлэл

Б.Буянхишиг, Б.Тамир нар хууль зүйн докторын зэрэг хамгааллаа

2021 оны 06 сарын 30

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Буянхишиг, Б.Тамир нар докторын зэргээ амжилттай хамгаалав.   

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөр Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Буянхишиг “Хувийн эрх зүйн кодификац,онолын үндэс, тулгамдсан асуудал” сэдвээр, ахлах багш Б.Тамир “Бүтээгдэхүүний доголдлын улмаас үүсэх хариуцлага, түүний иргэний эрх зүйн зохицуулалт” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.  

Доктор Б.Буянхишиг, Б.Тамир нарт МУИС-ын Хууль зүйн сургуулийн нийт багш, ажилтан, болон шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!