Мэдээ мэдээлэл

Хансс Зайделийн сангийн төлөөлөгчид айлчилсан нь

2022 оны 09 сарын 30

Хансс Зайделийн сангийн төлөөлөгчид айлчилсан нь:

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хансс Зайделийн сангийн хоорондын харилцаа олон жилийн турш найрсаг байж, эрдэм шинжилгээний хурал, хууль, эрх зүйн хөтөлбөр зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд найрсаг харилцаатай байж ирсэн билээ.

Ханнс Зайделийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгч Феликс Гленз, Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу нартай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга нар МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр уулзалт хийлээ. Тус уулзалтаар хоёр байгууллагын хамтын улам өргөжүүлэх хүрээнд

1. Хоёр улс хооронд харилцан солилцон профессор багш нараараа хүндэтгэлийн лекц уншуулах

2. Хоёр улс хооронд оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх

3. Эрх зүйн бакалаврын хөтөлбөрт докторын зэрэг олгох сургалтад хамруулах гэсэн үндсэн 3-н төрлийн асуудлаар хэлэлцлээ.

Уг асуудлын хажуугаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар их сургуулийнхаа талаар товч танилцуулсан бөгөөд ярилцсан асуудлууд удахгүй хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэж байна.