Мэдээ мэдээлэл

Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

2022 оны 10 сарын 18

Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургууль “Монгол Улсын процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа үг хэлсэн бөгөөд нийт 8 байгууллага, 100 гаруй зочид төлөөлөгчид уригдан оролцсноос гадна 17 илтгэгч илтгэлээ хэлэлцүүллээ. Үүнээс дурдвал,

  1. Академич, МУИС-ийн Эмерит профессор, С.Нарангэрэл
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, доктор, дэд профессор А.Бямбажаргал
  3. МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан
  4. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор А.Эрдэнэцогт
  5. Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, доктор, дэд профессор Ц.Цогт
  6. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, доктор Х.Сэлэнгэ
  7. Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа
  8. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу
  9. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга
  10. Олон улсын худалдааны танхимын арбитрын шүүхийн гишүүн, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг
  11. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа
  12. Монгол Улсын Шүүхийн хорооны гишүүн, доктор, дэд профессор Ц.Давхарбаяр
  13. Судлаач П.Баярцэцэг
  14. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, доктор Д.Баярсайхан
  15. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан
  16. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Мөнхдаваа .

Илтгэгчид Үндсэн хууль, эрүү, захиргаа, иргэн, арбитр, эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн хүрээнд өөрсдийн мэргэшсэн чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ.