Мэдээ мэдээлэл

Д.Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээл Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртлээ.

2017 оны 01 сарын 13

Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” 08 дугаар захирамжаар Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2017 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртлээ. 

Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхан Танд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олон болон үе үеийн шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!