Мэдээ мэдээлэл

"ТАТВАРЫН ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ /Захиргааны ерөнхий хууль ба Татварын ерөнхий хууль/" нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.

2017 оны 03 сарын 15

                                                ШИНЭ БҮТЭЭЛ 

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлийн "ТАТВАРЫН ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ /Захиргааны ерөнхий хууль ба Татварын ерөнхий хууль/" нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.

Доктор П.Одгэрэлийн тус бүтээл нь монгол улсын татварын эрх зүйн салбарт шинэ өнгө төрх, хандлагтайгаар орчин үеийн эдийн засаг, бизнессийн орчин дах татварын эрх зүйн асуудлыг хөндөж судалжээ.

Дашрамд дурдахад тус бүтээл нь МУИС-ийн ХЗС-ийн Эрдэм шинжилгээний ажлын дотоод төслийн санхүүжилтээр та бүхний гарт хүрч байна.