Зар мэдээ

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР БОЛНО

2017 оны 03 сарын 15

Хувийн эрх зүйн тэнхмийн эрдэм шинжилгээний их семинар нь энэ улиралд 3 сарын 24-ний 14-н цагаас, мөн 4 сарын 21-ний 15-н цагаас Хууль зүйн сургуулийн Эрдмийн танхимд тус тус зохион байгуулагдана. Их семинарт илтгэл хэлэлцүүлэх магистрант, докторант, багш нарыг бүртгэж байна. Утас: 95277011 И-мэйл: norovsambuu_n@num.edu.mn

Жич: МУИС-ийн Захирлын "Журам батлах тухай" 2016 оны 5 сарын 4-ний өдрийн А/112 дугаар тоот тушаалын хавсралтаар батлагдсан "МУИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журам"-ын дагуу тэнхмийн эрдэм шинжилгээний семинарт илтгэл хэлэлцүүлсэн бол эрдэм шинжилгээний 1 багц цаг тооцогдох боломжтой.

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ