Мэдээ мэдээлэл

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн 15-р шүүхийн мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн ХЗС-ийн баг амжилттай оролцлоо.

2017 оны 03 сарын 29

Хонг-Конгийн Улаан Загалмайн Олон Улсын Хүмүүнлэгийн эрх зүйн Мүүт тэмцээн нь Хонг-Конгийн Улаан Загалмай болон Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд жил болгон зохион байгуулагддаг тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь 2003 оноос хойш Ази-Номхон Далайн бүсийн их сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн ба 2017 оны жилд 15 дахь удаагаа Хонг-Конгын Их Сургуульд зохион байгуулагдлаа .

Мүүт корт тэмцээн нь хуулийн хэрэглээг кейстэй уялдуулан хэрэглэх шүүхийн мэтгэлцээн бөгөөд олон улсын ихэнхи сургуулиудад хичээлийн системд нь тусгагдсан байдаг.

Тус тэмцээн нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил нийт 24-н улсын баг эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн-ХЗС-ийг Д.Гангабаатар (Ph.D), ОУЭЗ-н 4-р түвшний оюутан Э.Цэлмэг, ЭЗ-н  4-р түвшний оюутан Э.Очбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай төлөөлөн ирлээ.

Цаашдын жилүүдэд Монгол Улсын Их Сургуулийн-ХЗС-ийн сургалтын хөтөлбөрт энэхүү хичээлийг нэмэх нь олон улсад өрсөлдөх Монгол хуульчдын халааг бэлтгэх нэгэн алхам болно.

Тэмцээнд идэвхи чармайлт гарган оролцсон багийн гишүүд болон удирдагч багш нарт МУИС-ийн ХЗС-ийн нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.